1953 онд Дорнод аймгийн Чоно голын хилийн цэргийн отряд татан буугдахад Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нэрт уяач түмэн олондоо “Тонгоон Жамьян” хэмээн алдаршисан Дансрангийн Жамьян эр саарал унагатай буурал гүү авчээ. Саарал үрээ бага гурван насандаа суманд айрагдаад хөл муутай болж азарга болов. 1959 онд Д.Жамьянгийн хөл муутай саарал азарганд Мантайн Өлзий-Оршихоос нэгдэлд өгсөн бөгтөр хүрэн гүү хураагдаж 1960 оны хавар эр хул хонгор унага гарав. Тэр 1961 онд Сүхбаатар сумын наадамд даага, 1962 онд Сүхбаатар аймгийн 20 жилийн ойд шүдлэн түрүүлснээс хойш НИЙГМИЙН ХОНГОР гэж хурдан адуу сум, аймаг, улсын наадамд 25 уралдаж 23 түрүүлж алдар суугаа мандуулжээ

Сэтгүүлч Шарын Ганхуяг гуайн Унаган хүлэг номны хэсгээс…

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SUKHBAATAR.net хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 91794949 утсаар хүлээн авна.