Шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх үйлсэд тэргүүн эгнээнд ажиллан ард иргэдийн эрүүл мэндийн төлөө хичээнгүйлэн зүтгэж буйг нь үнэлж ХААН банкны Сүхбаатар салбараас аймгийн Онцгой комисст нэг сая төгрөг хандивлаж батламжийг гардуулан өглөө.

Урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд аймгийн Онцгой комиссын зүгээс гаргасан захирамж шийдвэрүүдийн хэрэгжилтийг хангалттай түвшинд хэрэгжүүлж байгаагаа уламжлаад, хамт олны зүгээс шаардлагатай тохиолдолд бүхий л талаар дэмжиж, хамтран ажиллахад бэлэн гэдгээ ХААН банкны Сүхбаатар салбарын захирал Ц.Адъяабаатар илэрхийллээ.

Ташрамд, Сүхбаатар аймгийн зүгээс БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймагт 1000 хонь, арван сая төгрөгийг хандивлахад бэлэн болжээ.

Сүхбаатар /МОНЦАМЭ/. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SUKHBAATAR.net хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 91794949 утсаар хүлээн авна.