Монголын үр тариа эрхлэгчдийн газар тариалангийн холбооноос ХХААХҮ-ийн сайд Ч.Улаанд шаардлага хүргүүллээ. Шаардлагад “2020 оны гуравдугаар сарын 6-ны өдөр татвар төлөгчдийн 128 тэрбум төгрөгөөр зах зээлийн ханшаас хэд дахин өндөр үнээр гадаадаас 160 мянган тонн Монгол Улсын чанар, стандартад нийцэхгүй, улаанбуудай худалдан авах СХЭИЗОСШ-20200221 дугаартай хууль бус, үр ашиггүй, өндөр үнэтэй тендер зарласныг тариаланчид бид эрс эсэргүүцэж байна” гэжээ. Шаардлага хүргүүлсэн тариаланчдын төлөөлөл ярихдаа “Энэ удаа 60 орчим хүн ирлээ. Бүгд газар тариалангийн салбарынхан. Атрын 60 жилийн баярын хурал дээр улаан буудайн хэрэгцээгээ дотооддоо 100 хувь хангадаг боллоо гээд баяр хүргэж байсан Ч.Улаан сайд үүнийгээ дөрөвхөн сарын дараа мартлаа. Тариаланчид түүнийг хоёр янзаар хардаж байна. Эхнийх нь эрх ашгийн сонирхол, хоёр дахь нь улаан буудай импортлох нэрээр сонгуулийн мөнгөө босгох гэж үзэж байна. Ийн хардаж буй учраас шаардлагын хариуг яаралтай өгөхийг хүссэн. Ямар нэгэн хариу өгөхгүй бол илүү өргөн хүрээнд жагсаал хийнэ” гэв. Мөн 160 мянган тонн улаан буудай импортлох юм бол тариаланчид улаан буудай тариалах шаардлагагүй хэмээн ярилаа.

https://zgm.mn/

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SUKHBAATAR.net хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 91794949 утсаар хүлээн авна.