Жоншны нөөц, үйлдвэрлэлийн хэмжээгээрээ дэлхийд тэргүүлдэг улсын нэг нь Монгол бөгөөд “US Geological Survey. Mineral commodity summaries 2018” судалгааны мэдээллээр 32 сая тонн минералын нөөц буюу 100 сая тонн хүдрийн нөөцтэй гэж бүртгэгджээ. Монгол улс энэ үзүүлэлтээрээ Хятад, Мексик, Өмнөд Африкийн дараа дэлхийд дөрөвдүгээрт жагсаж байна. Харин жоншны баяжмал үйлдвэрлэж олон улсын зах зээлд гаргасан үзүүлэлтээрээ дэлхийн жилийн нийт үйлдвэрлэлийн 3.5 хувийг эзэлж байна. Жоншны хамгийн том худалдан авагч нь Хятад, АНУ, Европ юм. Америкт жоншийг ихэвчлэн фторт устөрөгчийн хүчилд, Хятадад цемент, шилний үйлдвэрлэлд ашигладаг. Жоншны нийт хэрэглээний 49%-ийг Хятад, 11%-ийг АНУ, 7%-ийг Мексик, 5%-ийг Япон эзэлдэг. Дэлхийн хайлуур жоншны нийт нөөц 500 сая орчим тонн бол Монгол улс дэлхийн нийт нөөцийн 9%-ийг эзэлдэг. Монгол улс жоншны 163 орд, 545 илэрцтэй. Жоншийг зэс, нүүрс шиг гадаад валют олдог гол суваг болгох боломж бий. Хайлуур жоншны нөөцийн 90% нь Төв, Дорноговь, Хэнтий, Дундговь, Сүхбаатар аймгуудад төвлөрдөг боловч хайгуул судалгаа 1990 оноос хойш хийгдээгүй.Жилийн хүдэр олборлолт 600 мянган тоннд хүрсэн бол металлургийн буюу бүхэллэг жоншны үйлдвэрлэл 402 мянган тонн, флотацийн баяжмал үйлдвэрлэлийн хэмжээ 161 мянган тонноор яригдаж байна. Одоогийн байдлаар Бор-Өндөр, Чулуутцагаан дэл, Тэвш,  Айраг, Хажуу-Улаан, Өргөн зэрэг хайлуур жоншны 20 үйлдвэр бий. Эдгээрийн 9 нь ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй. Хайлуур жонш 2016 онд улсын төсөвт 5.3 тэрбум төгрөг төвлөрүүлсэн бол 2017 онд 10.2 тэрбум төгрөг төвлөрүүлсэн дүнтэй байна.ОХУ жоншийг цементийн үйлдвэрт цавуулаг болгож ашигладаг. Монголын жонш чанараараа дэлхийд тэргүүлдэг учраас Хятадууд манайхаас жонш худалдаж аваад цааш нь дэлхийн зах зээлд илүү өндөр үнээр борлуулж байна. Жоншны салбарын зарим бэрхшээлтэй асуудлыг шийдчихвэл жилд 20-25 сая ам доллар олох боломжтой. Монросцветмет нэгдэл – Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэр, Монголчехметалл ХХК – Чулуутцагаан дэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SUKHBAATAR.net хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 91794949 утсаар хүлээн авна.