2020 оны нэгдүгээр ээлжийн цэргийн жинхэнэ албаны татлага, халалтын ажлыг зохион байгуулах тухай аймгийн Засаг даргын А/265 тоот захирамж гарлаа. Тус захирамжаар байгуулагдсан “Цэрэг татлагын товчоо”-ны бүрэлдэхүүн өнөөдөр хуралдав. Сумдын цэрэг татлага 4-р сарын 20-27-ны өдрүүдэд, нэгдсэн үзлэг 05-р сарын 01-03-ны өдрүүдэд Баруун-Урт суманд тус тус зохион байгуулагдана.
Энэ жилийн цэрэг татлага онцгой нөхцөлд, тусгай чиг горимоор явагдана гэдгийг онцгойлон анхааруулж байна.
Ард иргэд болоод Цэргийн насны залуучууд, түүний эцэг, эх гэр бүлд хамаарал бүхий дараах асуудалд анхаарлаа хандуулна уу.

COVID-19 халдвар дэгдэхээс урьдчилан сэргийлэх, халдвар хамгаалал, аюулгүй байдлын үүднээс иргэдийг олноор нэг дор бөөгнөрөх явдал үүсгэхгүйн тулд дараах арга хэмжээг авч ажиллана.
1. Цэрэгт татагдах залуучуудыг үдэж гаргахаар аав, ээж ар гэрийнхэн нь зохион байгуулалтайгаар ирэхгүй байх
2. Нэгдсэн үзлэгт иргэдийг сум бүрээр нь тусгай цаг, хуваарийн дагуу хамруулна./Цагийн хуваарийг нийтэд мэдээлнэ/
3. Цэргээс халагдаж ирэх арга хэмжээг нэгдсэн байдлаар төв талбайд зохион байгуулахгүй бөгөөд аймгийн төвөөс сум сум руу гарах гарцанд дээр буулгаж хүлээлгэж өгнө.
4. Цэргээс ирж буй залуучуудыг эцэг эхчүүд нь тосч авахгүй байх ба сумдын цэрэг татлагын комисс нэгдсэн унаагаар авч буцах зэрэг зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SUKHBAATAR.net хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 91794949 утсаар хүлээн авна.