Хөдөө алслагдмал аймгууд хөгжлөөс хоцрогдсон гэх ойлголт өнөөдөр үгүй болжээ. Үүний нэг илрэл бол Сүхбаатар аймаг дахь Олон улсын стандарт бүхий УСАН БАССЕЙН.

Нийслэл Улаанбаатараас ч  та дэлхийн жишиг бүхий ийм усан спортын төвийг элбэг харахгүй л болов уу.

Урд хэсгээрээ БНХАУ-тай хиллэдэг уг аймаг хүүхэд, залуусын бие бялдрыг хөгжүүлэхэд анхаарч, олон улсын стандарт бүхий тохилог, 6 замтай бассейн барьсан нь ирээдүйгээ харсан алхам болжээ.

Сүхбаатар аймгийн Биеийн тамир спортын газрын дэргэдэх уг төв нь өнгөрсөн жил ашиглалтад орсон бөгөөд аймгийн засаг дарга асан Ж.Батсуурийн санаачлагаар байгуулагджээ.  

Тус цогцолборт 25×15 метр харьцаатай усан сан, душ, саун, оффис, заал, кофе шоп зэрэг иж бүрэн үйлчилгээ явуулдаг байна.

Ажилгүйдэл ихэссэн энэ үед уг цогцолборыг ашиглалтад оруулснаар усны инженер, эмч, усан спортын багш, аврагч зэрэг нийт 13 хүнийг ажлын байртай болгосон аж. 

Аймаг, сумын хүүхэд залуусын чөлөөт цагаа өнгөрүүлдэг усан спортын төвтэй танилцана уу.

А.Эгшиг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SUKHBAATAR.net хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 91794949 утсаар хүлээн авна.