Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Баруун-Урт суманд хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажлын хүрээнд ЧДУ дэлгүүрийн хойд талын 4 бэрхтэй уулзварыг хааж цэвэр ус хангамжийн шугам сүлжээний угсралтын ажил 2020.05.06-ны 08:00 цагаас 2020.05.07 өдрийн 12:00 цаг хүртэл хугацаанд явагдаж байгаатай холбогдуулан замын цагдаагийн тасгаас тухайн авто замд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний чиглэлийг өөрчилж, түр хязгаарлалт авч замыг түр хаасан байгааг мэдэгдье.
Иймд жолооч та тухайн чиглэлийн замаар зорчихгүй байх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж бусад замыг сонгож хөдөлгөөнд оролцоно уу.

Сүхбаатар аймгийн цагдаагийн газар

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SUKHBAATAR.net хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 91794949 утсаар хүлээн авна.