Баруун-Урт сумын “Засаг Даргын Тамгийн Газар”-аас хөдөө аж ахуйн чиглэлээр нийт 7 төрлийн бүтээн байгуулалт болох хөдөө аж ахуйн цогцолборыг 2022 оноос эхлээд хийж гүйцэтгэж байна
Баруун-Урт сумын “Засаг Даргын Тамгийн Газар”-аас хөдөө аж ахуйн чиглэлээр хэрэгжиж буй төслийн хүрээнд 8 дугаар багийн нутаг дэвсгэр” Хайлааст Үүдэн” гэх газар хөдөө аж ахуйн засвар болон бүтээн байгуулалтын ажлууд үе шаттайгаар хийгдэж байна. Төмс хүнсний ногоо тариалах, малын тэжээлийн ургамал ногоон тэжээл тариалах, хальсан хүлэмж буюу нарийн ногоо тариалах, зуны цэцэрлэг байгуулах малын тэжээлийн агуулах саравч барих малын үйлдэр угсааг сайжруулах зэргээс бүрдсэн нийт 7 төрлийн бүтээн байгуулалт болох хөдөө аж ахуйн цогцолборыг 2022 оноос эхлээд хийж гүйцэтгэж байна.
Өнгөрсөн жилийн хувьд Баруун-Урт сумын “ЗДТГ”-аас 1 га талбайд төмс хүнсний ногоо тарьж, мөн амьжиргааны түвшин доогуур орлоготой иргэдэд талбай өгч хүнсний ногоо тариулж байсан байна.
Дан төмс хүнсний ногоо тариалах талбай бус нарийн ногоо тариалах
хүлэмжийг ч мөн олгоод байна
Баруун-Урт сумын ЗДТГ-ын бэлчээр газар тариалан хариуцсан мэргэжилтэн Н. Гантөмөрөөс тодруулбал:
- Ногоон тэжээл болох малын тэжээлийн ургамлын талбайн ажил өмнө жилийн хувьд 7.5 га газрыг хамардаг байсан бол энэ жилийн хувьд талбайгаа нэмэгдүүлж 12.5 га газарт тэжээлийн ургамлыг тарьж байна. Нарийн ногоо тариалалтын хүлэмж барих ажил нь цаг уурийн таагүй нөхцөлөөс үүдэн хойшлогдож энэ 6 дугаар сараас л нарийн ногоон тариалалтын ажил эхлээд байна
Энэ жилийн хувьд хүнсний ногооны талбай дээр төмс бусад ногоо тарих сонирхол бүхий иргэдэд талбайг олгож байгаа ба иргэд энэхүү талбайд өөрсдийн боломжоороо ургацаа тарьж ажиллаж байна.
Баруун-Урт сумын 7-р багийн иргэн Ч. Болормаа:
- Иргэд ногоо тарих их сонирхолтой байдаг. Ногоо тарих нь өрхийн амьжиргаа дээшлүүлэхээс гадна эрүүл мэндэд тустай. Мөн эх орны хөрсөн дээр өөрсдөө тарьж байгаа эко ногоо хэрэглэх нь ард иргэдэд их чухал юм. Манайх тав дах жилдээ хүнсний ногоо тарьж байгаа. Өмнө нь услах асуудал их хэцүү байдаг байсан бол тус талбай нь энэхүү асуудлыг шийдэж өгсөн. Баруун-Урт сумын ЗДТГ-т хүнсний ногоо тариалах газар олгож байгаад их баярлаж байна.
Мөн Сүхбаатар аймагт хэрэгжиж буй Адафт төслийн газрын санхүүжилтаар зуун тавин сая төгрөгийн өртөгтэй 6х28 хэмжээтэй өвс тэжээлийн агуулах, саравч зэрэг баригдаж байгаа бөгөөд тус бүтээн байгуулалтын ажлын явц 40-50%ын гүйцэтгэлтэй явагдаж байгаа ажээ.