Аймгийн спорт цогцолборын барилгын ажил хэвийн явагдаж байгаа ба одоогийн байдлаар дээврийн ажил 50 хувьтай явагдаж байна.Гүйцэтгэгч компаниас энэ оны 9 сар гэхэд ашиглалтад орно гэсэн мэдээллийг өглөө. Уг спорт цогцолбор нь 700 хүний суудалтай ажээ.
Анх 2011 спорт цогцолборын барилгын суурийг тавьсан ба барилгын ажил явагдахад суулт өгсний улмаас барилгын ажил зогссон аж.Энэ онд дахин шинэчилсэн зураг төслийг гаргаж 12 жилийн дараа дахин ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.Суулт өгсөн байсан газрын хана зэргийг нурааж дахин шинээр барьж байгаа аж.Гүйцэтгэгч компаниас энэ оны 09 сарын 01 гэхэд гэрээнд заасан хугацааны дагуу барилгын ажлыг дуусгаж холбогдох байгууллагад хүлээлгэн өгөх ажээ.
Энэхүү заал ашиглалтад орсноор олон төрлийн тэмцээн уралдааныг зохион байгуулж явуулах спорт цогцолбор бий болох юм.Уг спорт цогцолбор нь 700 хүний суудалтай ба одоогийн байдлаар дээврийн ажил 50 хувьтай явагдаж байна. Уг барилга нь оготоргүйн хучилттай мятал дээвэртэй онцлог бүхий барилга юм. 2 давхартаа сагсан бөмбөгийн талбай байрлах ба 1 давхартаа спортын бэлтгэлийн заал болон оффисын өрөө байрлах ажээ.