Сүхбаатар аймгийн хэмжээнд омикрон хувилбар сүүлийн 4 долоо хонгийн хугацаанд 75 бүргэгдэж өнөөдрийн байдлаар аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 2 өвчтөн мөн гэрээр эмчилгээ хийлгэж байгаа 14 өвчтөн байна.
Сүхбаатар аймгийн хэмжээнд омикрон хувилбар сүүлийн 4 долоо хонгийн хугацаанд 75 бүргэгдэж өнөөдрийн байдлаар аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 2 өвчтөн мөн гэрээр эмчилгээ хийлгэж байгаа 14 өвчтөн байна. Мөн омикрон хувилбараар өвчилсөн хүмүүсийн хувьд 96 орчим хувьд нь ханиад томуугийн шинж тэмдгээр илэрч байгаа тул халдвар тархах магадлал маш өндөр байгааг анхаарууллаа. Иймд иргэд коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд гараа 20 секундын турш савандаж угаах, хүн хоорондын зай барих, амны хаалтыг тогтмол зүүж хоёр цаг тутам солих, мөн шаардлагагүй тохиолдолд гадуур явахгүй байх зэргээр халдвар, хамгааллын дэглэмийг чанд сахихыг зөвлөж байгаа юм.
М.ДЭЛХИЙЦЭЦЭГ СҮХБААТАР АЙМГИЙН ЭМГ–ЫН ДАРГА
Омикрон хувилбарт 5 хүртэлх насны хүүхдүүд илүү өртөж байгаа бөгөөд ларингит болох эрсдэлтэй байгааг эрүүл мэндийн байгууллагаас анхаарууллаа. Мөн ханиад томуугийн шинж тэмдгээр илэрч байгаа учраас иргэд хайхрамжгүй хандаж хүндрүүлэх, эрүүл мэнд, амь насандаа хохирол учруулах магдлал өндөр байгааг онцлон сануулж байна.