Онцгой байдлын ерөнхий газраас Монголын Улаан загалмайн нийгэмлэг, Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллага, Боловсролын ерөнхий газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, аймаг нийслэлийн Боловсролын газруудтай хамтран зохион байгуулж байгаа “Өсвөрийн аврагч-2023” улсын уралдаан Улаанбаатар хотноо энэ өдөр зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тэмцээнд бүс, бүсээс шалгарсан зургаан багийн 50 орчим өсвөрийн аврагч оролцож, жагсаалын үзлэг, мэдлэг сорих асуулт хариулт, уснаас аврах ажиллагаа, эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, хүч тамирын болон химийн хордолт, гал унтраах цэг гэсэн нийт 7 цэгт даалгаврыг гүйцэтгэж, аваргуудаа шалгаруулсан. Нийлбэр дүнгээр гутгаар байрт Баруун бүсээс шалгарсан Увс аймгийн Улаангом сумын ерөнхий боловсролын II сургуулийн “Шонхор” бүлгэм, дэд байрт Зүүн бүсээс шалгарсан Сүхбаатар аймгийн ерөнхий боловсролын I сургуулийн “Шонхор” бүлгэм шалгарсан бол тэргүүн байрт Улаанбаатар бүсээс оролцсон Багануур дүүргийн ерөнхий боловсролын 66 дугаар сургуулийн “Дөл” бүлгэм шалгарч, “Өсвөрийн аврагч-2023” улсын аварга шалгаруулах уралдааны аваргаар тодорлоо.
Сэтгэгдлүүд
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл юу вэ?
+1
+1
+1
2
+1
+1
+1
+1