Монгол түмний уламжлалт цагаан сарын шинийн 1-ний өдөр 2024 оны хоёрдугаар сарын 10-нд тохионо.
XVII жарны “Хилэнт эх” хэмээх модон луу жилийн босгон дээр цагаан идээгээрээ алдартай Архангай аймгийн малчид Сүхбаатар аймагт бүтээгдэхүүнээ нийлүүлэн борлуулж байна. Бид бүхний сайн мэдэх “Жанжин тулга” худалдааны төвд цагаан идээний худалдаанд ааруул кг нь дунджаар 25-26 мянган төгрөгийн үнэтэй байна. Тодруулбал, шар тос кг нь 30 мянган төгрөг
Тогооны өрөм жижиг нь 8000 төгрөг
Цагаан тос кг нь 26000-27000 мянган төгрөгийн үнэтэй байна.
Мөн манай аймгийн хувьд энэ жил цас зуд ихтэй учир хөдөө сумдаас ирсэн ааруул цагаа идээ байхгүй эдгээр цагаан идээш Архангай аймгаас худалдан авч борлуулж байна
Цагаан сарын идээгээ базааж буй худалдан авагчтай уулзвал, цагаан идээний олдоц жаахан тааруу байна. Тавгийн идээний сүүн ааруул ховор, үнэ өндөр байна. Үнэ ханш ер нь янз бүр байна. Жишээ нь, тавгийн идээ боов иж бүрнээрээ жижиг, томоос шалтгаалаад янз бүрийн үнэтэй байна. Өссөн дүнтэй ч байна, зарим нь өнгөрсөн жилийнхээрээ хэвээрээ байна гэсэн юм
Жанжин тулга захын хувьд хүний хөл хөдөлгөөн харьцангуй бага байлаа. Бид ч Зорьсон ёсоороо цагаан идээний тасгаар орж, ааруул, сүү, өрөм, зөөхий, шар тос зэрэг иргэдийн түлхүү худалдан авалт хийдэг бүтээгдэхүүний үнэ ханшийн үнийг асуусан юм. Иргэдийн зарим нь худалдагчаас үнэ асуух, цагаан идээний амталгаа хийх зэргээр үйлчлүүлж байсан бөгөөд худалдан авалт хийх хүн цөөн байлаа