Мөнххаан сумын 3 дугаар багийн иргэн Э.Анхбаяр 2008 оноос эхлэн өөрийн эзэмшил хашаандаа болон Мөнххаан сумын нутаг дэвсгэрт 3мянга гаруй мод тарьсан байна. Мөн өөрийн томоохон зорилго болох мод үржүүлгийн газрыг 2022 онд “Дорнод Монголын хуурай хээрийн тогтвортой ландшафт, биологийн олон янз байдлын хамгаалал” төсөлд хамрагдан Мөнххаан сумандаа мод үржүүлгийн газрыг бий болгон ажиллаж байна.
Мөн Тэр бум мод үндэсний хөдөлгөөн хүрээнд Мөнххаан сумын засмал замын дагуу 5км дугтамд мод улиас хайлаасыг тарьсан бөгөөд энэ жилийн хувьд тус зам дагуу нарс улиасыг тарин нийт 2 мянга гаруй модыг тарин ургуулсан байна. Мөн мод үржүүлгийн газарт 2022 оноос эхлэн үрээр 5 төрлийн модыг тарин үржүүлж байгаа аж. Мөн цаашлаад мод үржүүлгийнхээ газарт жимсний мод буюу алимын мод интоор гүзээлзгэнэ гэх модуудыг тарин ургуулах аж
Э.АНХБАЯР МӨНХХААН СУМЫН 3 ДУГААР БАГИЙН ИРГЭН : Мод тарихад хамгийн гол зүйл нь хөрс байдаг. Харин Мөнххаан сумын нутаг дэвсгэрийн хөрсний хувьд үржил шим сайтай сайн хөрсөнтэй. Иймд манай монгол улсад урагдаг ямар ч мод ургах боломжтой. Ерөн мод тарихад хамгийн гол зүйл хувь хүний хичээл зүтгэл өөрийн арчилгаа асаргаа чухал байдаг гэлээ