2023 ОНЫ 05 САРЫН 19 ний өдөр Зүүн аймгуудаар цасан болон шороон шуурга шуурч улмаар нөхцөл байдал хүндрэн гамшгийн хэлбэрт шилжсэн билээ. Сүхбаатар аймгийн Мөнххаан, Баруун-Урт, Сүхбаатар, Асгат сумдад нөхцөл байдал хүндэрч малчид ард иргэд эд хөрөнгөөрөө хохирч малын хорогдол ихтэй хүнд өдрүүдийг өнгөрөөж одоо ч малчдын малын эрэл тасрахгүй байна.
Тэгвэл Сүхбаатар аймгийн Асгат сумын Залуучуудын холбоо болон Асгат сумын эрүүл мэндийн төв хамтран “ДЭМ ДЭМЭНДЭЭ” Хандивын аяныг амжилттай зохион байгууллаа. Хандивт нийт 4,600,000 төгрөгийн хандив цугларч үүнээсээ 3,900,000 төгрөгийг Бензиний талон болгож 39 өрхөд тус бүрд 100,000 төгрөгийн шатахууны талон олголоо. Сонгогдсон айл өрхүүдийг хорогдлын мэдээ судалгаан дээр үндэслэн багийн засаг дарга нараас мэдээллийг авч ажилласан байна. Мөн Морьтон үндэсний адууны эмнэлэг 1,000,000 төгрөгийн хандиваасаа 500,000 төгрөгийг сумын хэмжээнд хамгийн их малын хорогдолтой айлд олгоорой гэсний дагуу хорогдлын судалгаан дээр үндэслэн Э.Энхмандахынд 500,000 төгрөгийг олгосон байна.
Хандивын аян хаагдаж бензин талон ирснээс хойш дансанд орсон мөнгөөрөө бага малтай өрхүүдээс хамгийн өндөр хорогдолтой айлын судалгааг гаргуулж Л.Баянмөнхийнд 200,000 төгрөг олгосон байна.. Хандивт нэгдсэн нийт иргэдийн сэтгэлийн дэмжлэг туслалцаагаар олон айл өрхүүд малын эрэл үргэлжлүүлэн явахад нэлээдгүй тус дэм болж чадсан байна. Зохион байгуулагчдын зүгээс хандивын дансны мэдээллийг иргэдэд нээлттэйгээр хүргэлээ