2023 оны 06 сарын 26, 27 ны өдрүүдэд Сүхбаатар аймгийн Онгон сумын залуучуудын холбоо болон Онгон сумын засаг даргын тамгын газар мөн Сүхбаатар аймгийн залуучуудын холбоо хамтран малчдын анхдугаар чуулганыг зохион байгууллаа.Чуулганд нийт Онгон сумын харъяалал бүхий 170 гаруй малчин өрх оролцлоо.Тус чуулганд УИХ гишүүн Ганибал болон аймгийн хөдөө аж ахуйн газрын дарга Ган-Очир мал эмнэлэгийн мэргэжилтэн Сүхбаатар аймгийн залуучуудын холбооны тэргүүн Өлзийжаргал болон бусад зочин илтгэгч нар оролцож малчдын тулгамдаж байгаа асуудлуудын талаар ярилцаж зөвлөгөөн мэдээллийг өглөө.
Чуулган 2 өдөр үргэлжлэх ба өнөөдөр зөвлөгөө мэдээлэл нээлттэй хэлэлцүүлэг явагдсан бол 2 дахь өдөр албан ёсны нээлтийн арга хэмжээ зохион байгуулагдаж ажээ. Анх удаа уг чуулганыг зохион байгуулсан ч олон малчин өрх хамрагдсанд зохион байгуулагчдын зүгээс баяртай байгаагаа хэлэж байлаа мөн. Дараа дараадаа малчдад чиглэсэн олон олон үйл ажиллагаануудыг зохион байгуулах ажээ