Мөнххаан суманд ажиллаа Сүхбаатар аймгийн Мөнххаан сум улсын төсвийн 2 тэрбум төгрөгний хөрөнгө оруулалтаар “Иргэдэд үйлчлэх” төв буюу сумын засаг даргын тамгын газрын байр нээлтээ хийжээ
МӨНХХААН СУМ СҮХБААТАР АЙМАГТАА НУТГИЙН УДИРДЛАГЫН ОРДОН ШИНЭЭР БАРЬСАН АНХНЫ СУМ БОЛЖ БАЙНА
Нээлтийн арга хэмжээнд аймгийн Засаг дарга М. Идэрбат, УИХ-ын гишүүн Н.Ганибал, сум орон нутгийн удирдлагууд болон аж ахуй нэгж байгууллагын удирдлага, иргэдийн төлөөлөл оролцсон юм
Хүн амынхаа тоогоор аймагтаа дээгүүрт ордог Мөнххаан сум бүтээн байгуулалтын хувьд түүхэн он жилүүд байсныг аймгийн Засаг дарга М.Идэрбат хэлсэн үгэндээ онцлов. Тухайлбал : Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар сумын төв дотроо 3 км авто зам, Эрүүл мэндийн төв, Иргэдэд үйлчлэх төвтэй болж ашиглалтад орж байгаа нь төрийн албан хаагчдын ажиллах орчин нөхцөл сайжирч байгааг тодотгож ЗДТГ-ын байрны тохижилтод 5.0 сая төгрөгийн дэмжлэг үзүүллээ
Мөнххаан сум 2024 онд 650 хүүхдийн Ерөнхий боловсролын сургуулийн барилга, дотуур байр баригдахаар төсөвт тусгагдсаныг УИХ-ын гишүүн Н.Ганибал хэлж байлаа. Нутгийн удирдлагын ордны барилгын тендерийг Жавхлант Хүслэн ХХК авч барилгын ажлыг стандартын дагуу чанартай хийж гүйцэтгэн 2023 оны 11 сард улсын комисст хүлээлгэн өгснөөр Сүхбаатар аймагтаа Нутгийн удирдлагын ордон шинээр баригдсан анхны сум болж байна