Сүхбаатар аймгийн хувьд 13 сумтай энэ жилийн баяр наадмын хувьд тус сумдаас ганцхан Мөнххаан сум түүхэн 100 жилийн ойн баяр наадам тохиож байгаа юм. Тус баяр наадмаа угтан нутаг орондоо томоохон бүтээн байгуулалтыг хийж хотын хөгжлийг хөдөө суманд авч ирж байгаа нэгэн үлгэр жишээ сум гэдгээ удахгүй болох түүхэн 100 жилийн баяр наадмын бүтээн байгуулалтаараа харуулж байгаа юм. Үүний нэг бүтээн байгуулалт болох тус сумын 24 айлын орон сууц баригдаж буй юм. Тус орон сууцыг Өдрийн аз ХК нь Мөнххаан сумын түүхэн 100 жилийн ойн баяр наадамд зориулан Өөрсдийн төсөв мөнгөөр тус орон сууцыг барьж Хос дөлгөөн ХХК гүйцэтгэлийн ажлыг хийж байна
Ж.МӨНХТУУЛ: ХОС ДӨЛГӨӨН ХХК-НЫ ХАБ ХАРИУЦСАН ИНЖЕНЕР Манай компани хувьд Хотын хөгжлийг хөдөө суманд Гэсэн зорилт тавин ажиллаж 24 айлын орон сууцыг барьж байна. тухайн орон сууц баригдсанаараа сумын Иргэд сумандаа аятай тухтай амьдрах. Хотод байгаа боловсон хүчин залуучууд нь хөдөө сумаа зорин ирж ажиллах Боломж үүгээр нээгдэж байгаа гэж бодож байна гэлээ. Мөн 24 айлын орон сууц захиалгаа авч эхэлсэн бөгөөд захиалгын ихэнх нь хотод болон төв суурин газраас захиалга өгч хөдөө сумдыг зорин ирж ажиллаж амьдрах хүний тоо нэмэгдэх хандлагатай байна гэлээ