Монгол Улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн МУЭ-ийн гишүүн, зураач Ё.Бадарчийн “Будар судар” үзэсгэлэн, түүний уран зургийн цомгийн 2023.06.21ны өдөр Сүхбаатар аймгийн төв Баруун-Урт хотод боллоо.
Тал нутгийн ахуй амьдрал, тайлагдашгүй, давтагдашгүй өнгө, агшныг бийрийн үзүүрээр буулгадгаар нь зураач Ё.Бадарчийг дэлхий мэддэг билээ. Монгол Улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн МУЭ-ийн гишүүн, зураач Ё.Бадарчийн “Будар судар” үзэсгэлэн, түүний уран зургийн цомгийн 2023.06.21ны өдөр Сүхбаатар аймгийн төв Баруун-Урт хотод боллоо Аймгийн Засаг дарга М.Идэрбат үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээнд хэлсэн үгэндээ : Сүхбаатар аймаг алдартнуудын өлгий нутаг. Аймаг орон нутагтаа насаараа амьдарч уран бүтээлээ туурвиж яваа цөөхөн хүний нэг нь Монгол Улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн Ё.Бадарч билээ. Аймаг орон нутгийнхаа өнгө аяс онцлогийг илэрхийлсэн олон уран бүтээлд хамтын ажиллагаатай ажиллаж ирсэн. Тухайлбал : Хонгорын ширээнд дэхь морин хуурын цогцолбор, Дарьгангын алдарт дархчуудын бүтээлийг уран зургаар мөнхөлж гаргаж байсан тухай онцолж байв.
Тэрбээр өөрийн бие даасан 11 дэх үзэсгэлэнгийнхээ нээлтийг амжилттай нээлээ. Дунд сургуульд байхаасаа зураг сонирхон зурж эхэлснээс хойш 50-иад жил болжээ. “Шилийн богд 1”, “Шилийн богд 2”, “Шилийн богд 3”, “Тал нутаг”, “Алсын газрын зэрэглээ”, “Мартагдашгүй”, “Хөх дорно” зэрэг бие даасан уран бүтээлийн үзэсгэлэн гаргасан билээ Энэхүү Будар судар хэмээх үзэсгэлэндээ 1980-аад оноос хойш өнөөг хүртэл зурсан 30 гаруй бүтээлийг дэлгэсэн байна.