БНХАУ-ын Эрээн хотын ерөнхий консул Ли Яньжюнь Сүхбаатар аймагт айлчлал хийлээ. Тэрээр Сүхбаатар аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангиа амжилттай төгссөн бөгөөд элсэлтийн ерөнхий шалгалтдаа хамгийн өндөр оноо авсан тэр дундаа орон нутагт хамгийн их эрэлт хэрэгцээт бүхий багш эмч мэргэжлийг сонгон суралцах гэж буй нийт 24 хүүхдэд мөнгөн тэтгэлэг олголоо. Нийт 7 мянган долларыг 24 хүүхэд тус бүрд сая төгрөгийн тэтгэлгийг олгожээ. 2019 онд мөн адил 30 хүүхдэд тэтгэлэг олгож байсан бол энэ удаад Сүхбаатар аймгийн 13 сумын ЕБС болон аймгийн төвийн ЕБС-ийн нийт 24 хүүхдийг уг тэтгэлэгт хамруулсан байна.
Ерөнхий консул Ли Яньжюнь нь Сүхбаатар аймагтай эв найрамдалтай хамтарч ажилладаг ба жилд багадаа 2 удаа Сүхбаатар аймагт айлчлан хамтын ажиллагааг бий болгодог байна.
Орон нутагт хамгийн эрэлт хэрэгцээ ихтэй байгаа ажлын байр бол эрүүл мэндийн салбар болон боловсролын салбарт байдаг юм. Тэр ч утгаараа эдгээр мэргэжлийг сонгон суралцаж буй хүүхдүүдийг энэ удаагийн тэтгэлэгт хамруулжээ. Эдгээр сурагчдын ихэнх хувь нь төгсөөд орон нутагтаа ажиллаж хөдөлмөрлөх чин хүсэлтэй байгаагаа илэрхийллээ