Энэ сарын 15-ны өдөр Баруун-Урт хотын 1-р багийн нутаг Амгалан хошуунд болсон уг хэлэлцүүлэг өсвөр насны хүүхдүүдийг зөв үлгэр дуурайлалд уриалах, сэтгэлгээг нь хөгжүүлэх, чөлөөт цагаа зөв зохистой өнгөрүүлэх зорилготой боллоо. Энэхүү хэлэлцүүлэгт Баруун-Урт сумын ЕБС-ийн 9-12-р ангийн номын клубийн сурагчид оролцлоо. Хэлэлцүүлгийг аймгийн Нийтийн номын сан, Баруун-Урт сумын ЕБ-ын 4 сургууль, МСҮТ хамтран зохион байгуулсан юм
Номын санч Г.ЭРДЭНЭЧИМЭГ
Номын хэлэлцүүлэг сар бүр болдог. Ном уншиж, тэмдэглэл бичиж, хэлэлцүүлэг хийх нь хүүхэд гэлтгүй бүх Насны хүмүүст оюун ухаанаа тэлэх, чөлөөт цагаа зөв өнгөрүүлэх, сошиал орчноос ангид байхад түлхэц өгдөг. Ингэснээр та хүрээлэн буй орчин, бусдыг илүү ойлгож, өөрийгөө таних эерэг нөлөөг мэдэрнэ. Өсвөр насны хүүхдүүд зөв харилцаа хандлагатай болох, амьдралын зөв хэвшилд суралцах, муу зуршлаас татгалзахаас гадна найз нөхөд, үе тэнгийнхнээ эрүүл зан үйлээр манлайлах чадварт суралцдаг