Сүхбаатар аймгийн ЗДТГ болон ИТХ-аас санаачилсан “Би сэлж сурлаа” төсөл амжилттай хэрэгжиж байна. Тус төсөлд нийт аймгийн ерөнхий боловсролын 4 сургууль болон МСҮТ, Насан Туршийн Боловсрол Олгох Төв зэрэг нийт 6 сургуулийн гуравдугаар ангиас дээш насны хүүхдүүдийг сонгон авч хамруулсан байна.
Сүхбаатар аймгийн ЗДТГ болон ИТХ-аас санаачилсан “Би сэлж сурлаа” төсөл нь нийт 15000000 төгрөгний санхүүжилтийг авсан бөгөөд нийт 455 хүүхэд хамрагджээ. Тус төсөл нь усан спортын төрөлд аймгийн хэмжээнд анх удаа зохиогдож байгаа юм. Нэг сарын аян бөгөөд тавдугаар сарын хорин хоёрноос эхлэн зургаадугаар сарыг дуустал үргэлжилнэ. Хүүхэд багачуудыг энэ спортоор гүнзгийрүүлэн сургах бус өөрийгөө хамгаалах, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх анхан шатны шинэ чадварыг хүүхэд багачуудад суулгах зорилготой билээ. Мөн энэхүү төслийн зорилт нь усан спортыг таниулан дэлгэрүүлэх, устай харьцах техникуудыг заан сургах юм. Аянд хамрагдах хүүхдүүдийг ерөнхий боловсролын дөрвөн сургуулийн гуравдугаар ангиас дээш бүлгүүдийг хамран түүвэрлэн авсан ба МСҮТ болон “Насан Туршийн Боловсрол Олгох Төв”-ийн сурагчид ч хамрагдсан тэгш боломжоор дүүрэн зохиож байна . Сонгогдсон хүүхдүүд эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдсан байх шаардлагатай ба тогтсон хуваарийн дагуу долоо хоногт хоёр удаа мэргэжлийн багшийн заавар зөвлөмжийн дор явагддаг ажээ.
Энэхүү төсөл нь цаашлаад жил бүр зохион байгуулагдахаар яригдаж байгаа ба Сүхбаатар нутгийнхаа бүхий л хүүхэд багачуудыг хамруулах сонирхолтой байгаа юмсанж.
Усан спортоор хичээллэх нь зөвхөн сэлж сурах бус бие бялдарын өв тэгш хөгжил, цаг заваа зөв боловсон өнгөрүүлэх гэх мэт олон сайн үр дагавартай учир энэхүү соёлыг хүүхэд багачууддаа суулгах нэгэн хэлбэр болж байна.
Мөн тус усан бассейн нь 2021 онд ашиглалтанд орж байсан ба олон улсын жишиг стандартад нийцсэн загвар хэмжээ бүхий 25 м урттай, 15 м өргөнтэй, 6 эгнээ замтай үйлчилгээний талбай болон фитнессийг хослуулсан цогц шийдэлтэй байгууламж юм. Хорин ес дэх удаагийн өсвөр үе, идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээн 231 тамирчдын бүрэлдэхүүнтэйгээр энэхүү усан бассейнд 2020 онд зохиогдож байсан ба нээлтээ хийсэн цагаасаа тасралтгүй үйл ажиллагаагаа явуулсаар байна.