Монгол улс 19 дэхь жилдээ цусны донорын өдрийг тэмдэглэж байна.
Цусны донорын дэлхийн өдрийг тохиолдуулан Сүхбаатар аймгийн цусны салбарын хамт олон хүндэт донорууддаа хүндэтгэл үзүүлэх тэднийг алдаршуулах шинэ доноруудаа өлгийдөн авах арга хэмжээг зохион байгууллаа.
ЭМБ-аас жил бүрийн 6 сарын 14-ний өдрийг Цусны донорын Дэлхийн өдөр болгон 2004 оноос эхлэн тэмдэглэх болсон билээ. Бусдын амь насыг аврахын төлөө цусаа бэлэглэдэг ачтан доноруудын ариун үйлсийг сурталчлах, тэдэнд талархал илэрхийлэх, олон нийтэд алдаршуулах, сайн дурын авлагагүй цусны донорын эгнээг өргөжүүлэх зорилготой уг өдрийг Монгол Улс 19 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүллээ.Цусны донорын дэлхийн өдрийг тохиолдуулан хүндэт донорууддаа хүндэтгэл үзүүлэх тэднийг алдаршуулах шинэ доноруудаа өлгийдөн авах арга хэмжээгАНЭ Цусны салбар төв ЭМГтай хамтран Цусны донорын өдөрлөгийг зохион байгууллаа.
В.МӨНХТУЯА /цусны салбар төвийн их эмч/:
Аймгийн хэмжээнд нийт 360 гаруй донорууд байдаг байна.35 ба түүнээс дээш цусаа өгсөн бол хүндэт донорын болзолыг хангаж хүндэт донор хэмээх эрхэм алдрын эзэн болдог байна.
Н.ХҮРЭЛБААТАР /донор/
Сони: 1 удаа цусаа өгөхөд 3 хүний амь насыг авардаг ба 3 бүтээгдэхүүнийг бий болгодог байна.Цусаа өгч буй донорууд цусаа өгөхдөө асуумж бөглөж элэгний B,C верус хүний дархлал хомсдолын вериус тэмбүү гэх зэрэг өвчний түргэвчилсэн болон нарийвчилсан шинжилгээнүүдийг өгч мэргэжлийн эмчид үзүүлэж авулгүй байдлыг хангадаг юм.эрэгтэй хүн 2 сар тутамд цусаа өгдөг бол эмэгтэй хүн 3 сар тутамд буюу улиралд 1 удаа цусаа өгдөг байна.