Сүхбаатар аймгийн мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв элсэлтээ авч эхлэлээ. Тус сургууль нь энэ жилийн хувьд 2,5 жилийнхээ ангид 7 мэргэжил дээр элсэлтээ авах бол насанд хүрэгчид буюу 1 жилийнхээ ангид 6 мэргэжлээр элсэлтээ авах аж. Мөн тус сургуульд суралцаж буй хүүхдүүдийн хувьд элсэлтийн ерөнхий шалгалтаа өгч их дээд сургуульд суралцах бүрэн боломжтой аж.

Д.НЯМСҮРЭН СҮХБААТАР АЙМГИЙН МСҮТ-ИЙН АРГА ЗҮЙЧ БАГШ:
– Мөн энэ хичээлийн жилийн онцлог нь аймгийн Засаг даргын дэмжлэгээр ойжуулагчийн ангийг шинээр нээж ойжуулагчаар бэлтгэх юм. Тус анги нь Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд хийглэж буй ажил бөгөөд сумдыг мэргэжлийн ойжуулагчтай болгох аж. Мөн түр завсарлаад байсан төмөр замчин бэлтгэх ангидаа насанд хүрэгчдийг элсүүлжээ. Ийнхүү Сүхбаатар аймаг дахь МСҮТ нь 13 мэргэжилээр элсэлтээ авч сургалтын үйл ажиллагаагаа эхлүүлэх юм.