УИХ-Н ГИШҮҮН Н.ГАНИБАЛЫН ИВЭЭЛ ДОР ЗОХИОН БАЙГУУЛАГДСАН ДЭЛХИЙН ШАТРЫН ХОЛБООНЫ МАСТЕР Э.ЭНХНАРЫН НЭРЭМЖИТ УЛСЫН ЧАНАРТАЙ ШАТРЫН НЭЭЛТТЭЙ ТЭМЦЭЭН
УИХ-н гишүүн Н.Ганибалын ивээл дор зохион байгуулагдсан Монголын шатрын холбооны удирдах зөвлөлийн гишүүн, Дэлхийн шатрын холбооны мастер Э.Энхнарын нэрэмжит өндөр зэрэглэлийн, Улсын чанартай нээлттэй тэмцээн 06 дугаар сарын 9-11-ний өдрүүдэд Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод зохион байгуулагдлаа.
Сүхбаатар аймагт шатрын спортыг сурталчлах, хөгжүүлэх, үе үеийн шилдэг шатарчдаас суралцах, ирээдүйн цол зэрэгтэй шатарчдыг бэлтгэх зорилготой Улсын чанартай энэхүү тэмцээнд 10 аймгийн 23 клубын 300 гаруй шатарчин оролцож 7 ангилалд 3 өдрийн турш өрсөлдөж дүнгээ гаргалаа.
Монгол улсын аваргын Мөнгө, Хүрэл медальт Олон улсын мастер С.Ган-эрдэнэ, 2019 оны Монгол улсын аварга Олон улсын мастер Ү.Агьбилэг, ,2022 оны Монгол улсын аварга Их мастер А.Энхтуул, 2022 оны Монгол улсын аварга Их мастер Д.Батсүрэн, 2023 оны Монгол улсын шинэ аварга Дэлхийн шатрын холбооны мастер М.Амилал … гэсэн нэрс цааш хөвөрч, ОХУ-аас Дэлхийн шатрын холбооны мастер Филипп Рудовски тэргүүтэй 3 тамирчин зорин ирсэн нь тун чиг өндөр чансаатай тэмцээн наран ургах нутагт нээлтээ хийснийг илтгэнэ.
Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Э.Гурванбаатар, Монголын шатрын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Х.Эрдэнэдорж гэсэн удирдлагын баг, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч П.Жигжидсүрэн, Ж.Лхагваа нар тус тэмцээнийг хүндэтгэн урилгаар хүрэлцэн ирлээ.
Зохион байгуулагч АЗДТГ, БТСГ, Аймгийн Шатрын холбоо
Ерөнхий ивээн тэтгэгч УИХ-н гишүүн Н.Ганибал, санхүүгийн дэмжлэг үзүүлсэн Аймгийн Засаг дарга М.Идэрбат, Аймгийн ИТХ-н дарга Д.Хосбаяр, БУ сумын ИТХ дарга Т.Ихбаяр болон дэмжиж хамтран ажилласан БТСГ-н дарга Ж.Идэрмөнх, БШУГ-н дарга Л.Байгальмаа, “Оюунлаг” шатрын клубын эцэг эхийн зөвлөлд Шатрын холбооны зүгээс гүн талархал илэрхийлэе.
Дарьганга зочид буудалд А,В,С ангилал, БТСГ-т 9 хүртэл, 10-12 насны ангилал явагдсан бөгөөд зохион байгуулалтын хувьд Олон улсын тэмцээний стандартад нийцсэн өндөр зохион байгуулалттай болсоныг зочид, оролцогчид онцлон хэлж байлаа.
Мөн Сүхбаатар аймагт шатрын спортыг хөгжүүлэхэд өндөр хувь нэмэр оруулсан, амжилт үзүүлсэн тамирчид, шүүгчид Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Э.Гурванбаатар, БТСГ-н дарга Ж.Идэрмөнх, Аймгийн шатрын холбооны тэргүүн Ж.Энхбаатар, Гавьяат дасгалжуулагч П.Жигжидсүрэн нар шагнал гардууллаа.
- Монгол улсын Шүүгч цолоор Н.Наранчимэг
- Монгол улсын Спортын мастер цолоор Ж.Доржсүрэн
- Монгол улсын Спортын мастер цолоор Э.Энх-Од
- Монгол улсын Спортын дэд мастер цолоор А.Эрхэмбаяр
- Монгол улсын Спортын дэд мастер цолоор Б.Очирсүх
- Шатрын спортын 1-р зэрэгээр М.Отгонбаатар, Б.Баяртөгс, Ү.Нарансолонго, Э.Амин-Эрдэнэ, Д.Өсөхбаяр, Б.Маралгоо нар шагнууллаа.
А ангилал:
1-р байр: IM М.Амилал -УБ, Зууны шатар
2-р байр: FM Филипп Рудовский – ОХУ
3-р байр: GM Д.Батсүрэн – УБ, AB chess
4-р байр: IM Ү.Агьбилиг- УБ, Хан алтай
Эмэгтэй 1-р байр: WGM А.Энхтуул – УБ, Элит брайн
Эмэгтэй 2-р байр: FM Э.Хулан – УБ, Уран хожил
Ахмад 50+: IM П.Жигжидсүрэн- УБ, Зууны шатар
В ангилал:
1-р байр: МК А.Золжаргал- Орхон
2-р байр: МК Б.Насанжаргал- УБ, Тосон торго
3-р байр:З.Ангар- УБ, AB chess
4-р байр: NM Э.Энх-Од – Сүхбаатар, Оюунлаг
5-р байр: Б.Билгүүн- УБ, Цэцэн нүүдэл
6-р байр: СМ Б.Ерөөлтэй- УБ, Хан алтай
7-р байр: Ц.Лхагвадорж – УБ, Босоо ноён
8-р байр: Н.Батмөнх- Дархан
Эмэгтэй 1-р байр: СМ С.Тамир- Сүхбаатар, Оюунлаг
Эмэгтэй 2-р байр- Б.Хулан- Багануур, Төр Монгол
Ахмад 50+: NM Ч.Эрдэнэ-очир – Өндөрхаан Аварга чесс
C ангилал:
1-р байр: Н.Содгэрэлт- УБ, Гэгээн арвай
2-р байр: М.Мөнхням- Сүхбаатар, Оюунлаг
3-р байр: Э.Одмаа- УБ, Босоо ноён
4-р байр: Д.Өсөхбаяр- Сүхбаатар, Оюунлаг
5-р байр: С.Арсланбаатар- Дорнод
6-р байр: Г.Ганжигүүр- Сүхбаатар, Бодол
7-р байр: Б.Батцагаан- Сүхбаатар, Оюунлаг
8-р байр: Н.Гантулга- Сүхбаатар, Оюунлаг
Эмэгтэй 1-р байр: Б.Билгүүн- УБ, Чингис клуб
Эмэгтэй 2-р байр: З.Энхзаяа- Багануур, Төр Монгол
Ахмад 50+: Г.Базаргүр- Хэнтий
Ахмад 50+ Орон нутаг: Ш.Баярмагнай- Сүхбаатар, Мандарваа цэцэрлэг
Залуу 19+ Орон нутаг: Б.Баяртөгс- Сүхбаатар, BEST төв
Өсвөр 18- Орон нутаг: А.Оюун-эрдэнэ- Сүхбаатар, Оюунлаг
10-12 насны эрэгтэй:
1-р байр: Э.Хүсэл-эрдэнэ- Багануур, Төр Монгол
2-р байр: Н.Галт- УБ, Босоо ноён
3-р байр: Б.Чингүүн- Хэнтий
10-12 насны эмэгтэй:
1‐р байр: Э.Гэгээнээ- Сүхбаатар, Оюунлаг
2-р байр: Э.Маралмаа- УБ, Босоо ноён
3-р байр: Б.Эгшиглэн- Бор өндөр, Тэмүүлэл клуб
9 хүртэл эрэгтэй:
1-р байр: Э.Энхтулга- Багануур, Төр Монгол
2-р байр: Н.Содхүлэгт- УБ, Гэгээн арвай
3-р байр: Г.Азбилиг- Сүхбаатар, Оюунлаг
9 хүртэл эмэгтэй:
1-р байр: Д.Мөнх-аялгуу- Багануур Төр Монгол
2-р байр: Б.Төгсгэрэл- Сүхбаатар, Оюунлаг
3-р байр: М.Оргилуун- Дорнод
Блиц тэмцээн:
А ангилал:
1-р байр: IM Ган-эрдэнэ- УБ, Гэгээн арвай
2-р байр: NM Э.Энх-од – Сүхбаатар, Оюунлаг
3-р байр: IM Ү.Агьбилиг- УБ, Хан алтай
В ангилал:
1-р байр: Н.Батмөнх- Дархан
2-р байр: З.Ангар- УБ AB chess
C ангилал:
1-р байр: Ч.Эрдэнэ- УБ, Босоо ноён
2-р байр- Н.Содгэрэлт- УБ, Гэгээн арвай
Өсвөр 12- ангилал:
1-р байр: Т.Хэрлэн- Сүхбаатар, Оюунлаг
2-р байр: Э.Хүсэл-эрдэнэ- Багануур, Төр Монгол