Монгол улсын Засгийн газар БНСУын засгийн газраас авах хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 10 аймгийн төвийн дулааны станц барих төсөл хэрэгжиж байна. Төсөл хэрэгжүүлэгч байгууллага эрчим хүчний яам ба Архангай Дундговь Говьсүмбэр Өвөрхангай Төв Баянхонгор Говь-Алтай Завхан Сүхбаатар хэнтий гэсэн эдгээр 10 аймагт төсөл хэрэгжиж эхэллээ.Сүхбаатар аймгийн дулааны станцын барилгын ажил хэвийн явагдаж байгаа ба уг дулааны станц 2024 оны 09 сарын 15 гэхэд ашиглалтад орох төлөвлөгөөтэй байна.Барилгын ажил дээр нийт 50 гаруй ажилчид ажиллаж байна.Бүтээн байгуулалтын ажил явуулхад элс хайрга дутмаг байгаа нь гол тугамдаж буй асуудлын нэг учир аймгийн удирдлагуудад албан бичиг хүргүүлсний үндсэн дээр холбогдох байгууллагаас шийвдэрлэж өгөх болжээ. Энэхүү төсөл нь хүрээлэн буй орчинд бохирдол багатай дулааны станц барьж хэрэглэгчдийг найдвартай дулааны эрчим хүч хэрэглээний халуун усаар хангах бүхий зорилготой аж
Уг дулааны станцыг цаашид Дөрвөлж ОНӨАТҮГ хариуцаж ажиллах аж.Хуучин дулааны станцыг хүчин чадал яагаад хүрэхгүй байсан мөн хэрэглэгчдийн дулааны өмнөх асуудлууд хэрэн шийдэгдэх жилийн 4 улиралд халуун ус хангагдах талаарх дараах мэдээллийг Дөрвөлж компаниас өглөө.
Төслийн үр дүнд дэвшилтэд технологи бүхий дулаан хангамжийн систем, Байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл буурах болон нүүрсний хэрэглээ 40-50% хүртэл буурна. МӨн үнсний гаралт 25%аар буурах гэсэн ач холбогдолуудттай байна. Төслийн хүрээнд нийт 10 аймагт дулааны станц 10 Дулаан дамжуулах төв 88 Дулааны шугам 67 км барих ба төслийн үр дүнд 1400 ажлын байр бий болно гэсэн урьдчилсан төлөвлөгөөтэй байна