Баруун-Урт сумын “Засаг Даргын Тамгийн Газар”-аас хөдөө аж ахуйн чиглэлээр хэрэгжиж буй төслийн хүрээнд 8 дугаар багийн нутаг дэвсгэр” Хайлааст Үүдэн” гэх газар хөдөө аж ахуйн засвар болон бүтээн байгуулалтын ажлууд үе шаттайгаар хийгдэж байна. Төмс хүнсний ногоо тариалах, малын тэжээлийн ургамал ногоон тэжээл тариалах, хальсан хүлэмж буюу нарийн ногоо тариалах, зуны цэцэрлэг байгуулах малын тэжээлийн агуулах саравч барих малын үйлдэр угсааг сайжруулах зэргээс бүрдсэн нийт 7 төрлийн бүтээн байгуулалт болох хөдөө аж ахуйн цогцолборыг 2022 оноос эхлээд хийж гүйцэтгэж байна.Өнгөрсөн жилийн хувьд Баруун-Урт сумын “ЗДТГ”-аас 1 га талбайд төмс хүнсний ногоо тарьж, мөн амьжиргааны түвшин доогуур орлоготой иргэдэд талбай өгч хүнсний ногоо тариулж байсан байна.
Баруун-Урт сумын 7-р багийн иргэн Ч.Болормаа:
Газар тариалан эрхлэх нь өрхийн амжиргааг дээшлүүлэхээс гадна хөдөлгөөн эрүүл мэндэд тустай зэрэг олон чухал ач холбогдолтой…
Ногоон тэжээл болох малын тэжээлийн ургамлын талбайн ажил өмнө жилийн хувьд 7.5 га газрыг хамардаг байсан бол энэ жилийн хувьд талбайгаа нэмэгдүүлж 12.5 га газарт тэжээлийн ургамлыг тарьж байна. Нарийн ногоо тариалалтын хүлэмж барих ажил нь цаг уурийн таагүй нөхцөлөөс үүдэн хойшлогдож энэ 6 дугаар сараас л нарийн ногоон тариалалтын ажил эхлээд байна