Аймгийн Засаг даргын зөвлөлийн шийдвэрээр 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр аймгийн Засаг дарга Баруун-Урт сумын нутаг дэвсгэр дээр хийгдэж буй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд, тэдгээрийн явц, ажил гүйцэтгэхэд тулгамдаж буй асуудалтай танилцах, үүрэг чиглэл өгөх зорилгоор Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагийн удирдлагууд болон Баруун-Урт сумын ЗДТГ, Сүхбаатар тохижилт үйлчилгээ ОНӨҮГ, Уртын гэгээ ОНӨҮГ-ын удирдлагын хамт Баруун-Урт сумыг тойрч ажиллалаа.
Засаг даргын зүгээс бүтээн байгуулалтын ажлын явц хэрэгжилттэй танилцаж, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар албан даалгавар гаргаж аж ахуй нэгжүүдэд хүргүүлж хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг ТЗУХэлтэст чиглэл болгов . Улс болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй ажил, Засаг даргаас өгөгдсөн үүрэг чиглэлийн талаарх мэдээллийг иргэдэд цувралаар хүргэнэ.