Сүхбаатар, Увс, Дархан гэсэн 3 аймаг Улсын хэмжээнд ЭЕШ-ийн оноогоор эхний 3 байрыг эзэлж байна. Мөн аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын 2-р сургууль дундаж оноогоороо тэргүүлээд байна.
Энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалт 2023,6.15- 6.18 өдрүүдэд Баруун- Урт сумын 1-р лаборатори сургууль дээр 40 ажилчдийн бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулагдлаа. Энэ жилийн хувьд 40000 гаруй шалгуулагч бүртгүүлсэнээс Сүхбаатар аймгийн хэмжээнд 540 өөд хүүхэд шалгалтанд орсон билээ. Энэ жилийн төгсөгчдийн шалгалтын урьдчилан тооцоолсон дундаж оноо нь 519.71 гарсан бөгөөд Увс, Дархан гэсэн аймгуудтай эхний байрын төлөө өрсөлдөж байна. Тус шалгалтын албан ёсны хариуг нь 8 дугаар сард “Боловсролын үнэлгээний төв” зарлах ажээ.
ЭЕШ нь нийт 10 хичээлээр шалгалт авдаг ба манай аймаг нь математик болон түүхийн хичээлээр 21 аймгаас массын оноогоор тэргүүлжээ. Математикийн шалгалтаар 2 сурагч 800 онооны болзол хангасан бөгөөд улсад анх удаа тус хичээлээр 1-р т жагссан баярт үйл явдал боллоо.