Төв аймаг байгуулагдсаны түүхт 100, Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн 100 жилийн ойг угтаж тус нэгтгэлийн мотобуудлагын батальоны ахлагч, тэргүүн ахлагч Б.Алтангэрэл өөрийн санаачилгаар алсын зайн гүйлт хийхээр 5 дугаар сарын 25-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумаас гарсан билээ. Тэрээр гараанаас гарснаас хойш 21 хоногийн хугацаанд 900 км замыг туулж, өнөөдөр буюу 2023 06-р сарын 16 өдөр Сүхбаатар аймгийн баруун урт хотноо ирлээ.
Тэргүүн ахлагч Б.Алтангэрэл нь Төв аймаг-Улаанбаатар хот-Налайх дүүрэг-Багануур дүүрэг-Хэнтий аймаг-Дорнод аймаг-Сүхбаатар аймаг-Дорноговь аймаг-Төв аймаг гэсэн өөрийн гаргасан маршрутын дагуу гүйх бөгөөд нийт 2100 орчим километр замыг туулж, 7 дугаар сарын 25-ны өдөр барианд орохоор төлөвлөөд байгаа юм.
Сэтгэгдлүүд
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл юу вэ?
+1
1
+1
+1
+1
+1
+1
+1