“СЭТГЭЛИЙН ГАЛ” аянд Баруун-Урт сумын ЕБС төгссөн 14 үеийн төгсөгчид болон хувь хүмүүс нэгдэж, нийт 21 сая төгрөгийн хандив өргөсөн ба 15 малчин өрх тус бүрт 15 эм хонийг өгчээ.
Улаанбаатар хот дахь Баруун-Урт сумын Нутгийн зөвлөл, Сүхбаатар аймгийн сэтгүүлч, уран бүтээлчдийн “Талын түрлэг” бүлгэмээс хамтран өнгөрөгч 5-р сард Сүхбаатар аймгийн ихэнх нутагт болсон цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас олон тооны малаа алдаж, их хэмжээний хохирол амссан малчдад туслахаар “СЭТГЭЛИЙН ГАЛ” нэртэй хандивын аяныг зохион байгуулсан юм. Энэхүү аянд Баруун-Урт сумын ЕБС төгссөн 14 үеийн төгсөгчид болон хувь хүмүүс нэгдэж, нийт 21 сая төгрөгийн хандив өргөлөө
Нутгийн иргэдийн сэтгэлийн өглөгөөр Баруун-Урт сумын 10 өрх, Мөнххаан, Асгат, Уулбаян, Сүхбаатар сумын 5 өрх, нийт 15 гэр бүлд өсөж үржихийн бэлгэдэл болгон тус бүр 15 эм төлгөн хонийг өгсөн юм. Хандивын малыг өнөөдөр Улаанбаатар хот дахь БУНЗ, “Талын түрлэг” ТББ, аймгийн ИТХ-ын дарга, Баруун-Урт сумын ЗДТГ, үе үеийн төгсөгчдийн төлөөлөл, ахмад багш М.Саарал нар малчдад гардууллаа.
Байгалийн давагдашгүй хүчин зүйлд амжиргаа болсон олон малаа “өгсөн”-ч нутгийн иргэдийнхээ тус дэмээр хандивт ирсэн малаа өсгөн үржүүлэхийн төлөө хөдөлмөрлөнө хэмээн малчид ярьлаа.