Сүхбаатар аймаг 2023 оныг “ Хүүхдийн хөгжил, хамгааллыг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан Сүхбаатар аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар туг дэвтэр аяныг зохион байгуулж тус аяны хүрээнд 7 хонгийн хугацаанд Туг дэвтэр аялуулах аяныг зохион байгуулсан юм. Мөн тус байгууллагын хувьд өмнөх 7 хоногт буюу 6 сарын 19-нөөс 25-ны хооронд тухайн туг дэвтрийг хүлээн авч мөн 7 хоногийн хугацаатай зохион байгуулж ажиллажээ. Ингэхдээ үндсэн Үйл ажиллагаатай холбогдуулаад хүүхдийн тэтгэлгийг төлүүлэх Энэ дээр төвлөрсөн хураагдсан мөнгийг ихээр төвлөрүүлэх Олгох ажлыг эрчимжүүлж ажилласан байна. мөн дараагийн туслах үйл ажиллагаанууд тус байгууллагын албан хаагчдын хүүхдүүдийг витаминжуулах аянд хамруулах тус хүүхдүүдийг эцэг эхийнх нь ажил гүйцэтгэх байдалтай танилцуулж мөн хөгжөөнт тэмцээн уралдаан зохион байгуулан ажилсан байна.М.БАТМӨНХ СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ ШШГГ-ЫН ЦАГДАН ХОРИХ БАЙРНЫ ДАРГА, АХМАД
Сүхбаатар аймаг 2023 оныг “ Хүүхдийн хөгжил, хамгааллыг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан Сүхбаатар аймагт үйл ажиллагаагаа явуулдаг байгууллагууд хүүхдийн төлөө сайн үйлсийн аян гэхээс илүүтэйгээр зун цаг болсонтой холбогдуулан бага насны хүүхдүүд гадаа талбайд маш ихээр тоглох болсон байна. Иймд байгуулаг нийтээрэй хүүхдийн төлөө нэг өдрийг гарган хүүхдийн тоглоомын талбайг угааж цэвэрлэн хоггүй цэвэр байлгахад уриалж байна гэлээ.
Сүхбаатар аймаг дахь ШШГГ хүүхэд хөгжил хамгааллын жилийн хүрээнд Баруун-Урт сумын 7-р багийн нутагт “ Боловсрол өргөө”-н урд байрлах нийтийн зориулалт бүхий хүүхдийн тоглоомын талбайн эвдэрсэн хэсгийг засаж, угааж, хог хаягдлыг цэвэрлэх ажиллагааг зохион байгуулжээ. Мөн аймгийн шүүхийг шийдвэр гүйцэтгэх газрын дараагийн ажлын төлөвлөгөөнд байгуулаг бүрд хүүхэд саатуулах өрөөг хийж өгөхөөр төсвийг дотоод нөөц бололцоогоор ашиглалтад оруулахаар засвар үйлчилгээг хийж байна гэлээ.