Тэмүүлэл” ТББ-аас зохион байгуулдаг 21 аймаг 21 тэргэнцэр аян Монгол орон даяар үргэлжилж байгаа бөгөөд Сүхбаатар аймагт 6 дугаар сарын 28ны өдөр болох юм. Тус аян нь 21 аймгаар өрнөх бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тэргэнцэр хандивлан дэмжих үйл ажиллагаа болох ажээ. Энэхүү аян нь зөвхөн тэргэнцэр хандивлах бус хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ойлгох, ярилцах мөн бие биеэ дэмжих зорилт дор явагдана.
Тус аяныг Анх 2022 онд Иргэн Ж.Мөрөндэлгэр 21 аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тэргэнцэр хандивлах “Нэг сэтгэл-21 аймаг” хүмүүнлэгийн аян эхлүүлж байсан бөгөөд тус аян өргөжин дэлгэрч 2 жилдээ зохион байгуулагдаж байгаа юм.
“Би хөгжлийн бэрхшээлтэй болоод 2022 онд 7 жилийн хугацааг өнгөрүүлж байна. Анх тэргэнцэр олдохгүй, эсхүл муу тэргэнцэр олдоно, амархан эвдэрчихнэ. Ийм хүндрэл олон тулгарч байлаа. Үүнээс болоод бусад өөрийн адил хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст тэргэнцэр өгөх юм сан гэж их боддог байснаа онцлон ярьж байсан юм. Мөн өөрөө тэргэнцрийн худалдаа хийгээд 21 тэргэнцэр цуглуулсан. Үүнийгээ 21 аймагт хүргэж өгье гэж зориод “Нэг сэтгэл -21 аймаг” аяныг 2022 эхлүүлсэн хэмээн ярьж байсан юм.