Аймгийн баяр наадмын морины комисс 2023.07.05-ний өдөр АЗДТГ-ын зааланд хуралдлаа. Уг комисс Ган-Очир даргаар ахлуулсан ба нийт 19 гишүүнтэй ажиллаж байна. Аймгийн баяр наадмаар уралдааны замд гарах морины сэрвээний өндрийн харах ба нийт 6 нас уралдана.
Морины комиссын дарга Ган-Очир “Энэ жилийн хувьд сонгомол нас уралдахгүй болохыг анхаарууллаа. Өглөө 06 цагаас 7 цагийн хооронд морьд гараанаас гарах тул үүнээс хоцорсон тохиолдолд морьдыг уралдааны замд гаргахгүй. Мөн унаач хүүхэд 8-с дээш настай байх ба тавиул явуулахгүй байх тул уяачид та бүхэн унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангаж хамгаалалтын хувцсыг бүрэн өмсгөж уралдааны замд гаргахыг морины онцгой комиссоос анхааруулж байна. Мөн машин дагуулах эсэхийг хэлэлцэж байгаа ба нэгдсэн шийдвэр гарахаар мэдээллийг өгнө гэлээ