Аймгийн зүүн бүсийн худалдааны төвийн махны захын худалдаачид ажлын байргүй болоод байна. Тодруулбал: 2023.07.05-ний өдөр Махны лангууны эзэмшигч болох Б нь тус лангууг өөр эзэмшигчийн нэр дээр шилжүүлсэн байна. Шинээр худалдан авсан эзэмшигч нь ирж лангууг өнөөдрийн дотор суллаж өгөхийг махны худалдаачдаас шаардсан байна. Гэвч худалдаачид баяр наадам ойртож байгаа учраас 4,5 хоног хойшлуулах хүсэлт тавьсан ч шинээр авсан эзэмшигч яаг одоо сулла гэдэг хариу өгсөн тул худалдаачид гомдол гарган маш ихээр хохирч байгаагаа хэллээ
ХУДАЛДАА ЭРХЛЭГЧИД: Өмнө хэд хоногийн өмнө ямар нэгэн мэдээ өгөөгүй гэнэт ирээд суллахыг шаардаж байгаа нь бид бүхнийг гэнэтийн байдалд оруулж байна. Авчирч өгсөн бичиг нь албан бус ямар нэгэн стандарт болон таних тамга тэмдэг байхгүй байгаа тул холбогдох байгууллагуудыг анхааралдаа авахыг хүсэж байна. Мөн нутгийн удирдлагуудаас ажлын байрыг бий болгож өгөхийг хүсэж байна гэлээ