Улс орон даяар үндэсний баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ жилийн хувьд баяр наадмын хуулиар шинэчилсэн найруулга оруулснаар аймгийн сумдын бүх сумдын баяр наадам ихэр 7дугаар сарын 10,11-ны өдрүүдэд болохоор тов гарсан. Үүнчлэн Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын хувьд энэ жилийн баяр наадмаар Мөнххаан сум үүсгэн байгуулагдсан түүхэн 100 жилийн ойн баяр наадамтай. Иймд Мөнххаан сум түүхэн 100жилийн баяр наадмаа ирэх 7 дугаар сарын 17,18, 19-ны өдрүүдэд хийхээр болсон аж. Мөн удахгүй болох баяр наадмынхаа урлаг соёлын бэлтгэл ажил хийгдэж ойн баяр наадмын урлаг соёлын арга хэмжээн дээр Дуурсах алдартай Мөнххаан гэсэн уран бүтээлийг шинэчлэн найруулан наадамчин олондоо хүргэхээр бэлтгэж байна. Мөн түүхэн 100 жилийн ойн баярын соёл урлагийн арга хэмжээндээ Мөнххаан сумын ардын авьяастнуудаа дуулуулахаар бэлтгэж байгаа бөгөөд
Үүнд: МУСТА дуучин н.Мэргэнбаатар, Дуучин Д.Барьд тэргүүнтэй ардын авьяастнууд дуулна гэдгээрээ онцлог аж.
Сүхбаатар аймгийн хувьд 13 сумтай энэ жилийн баяр наадмын хувьд тус сумдаас ганцхан Мөнххаан сум түүхэн 100 жилийн ойн баяр наадам тохиож байгаа юм. Тус баяр наадмаа угтан нутаг орондоо томоохон бүтээн байгуулалтыг хийж хотын хөгжлийг хөдөө суманд авч ирж байгаа нэгэн үлгэр жишээ сум гэдгээ удахгүй болох түүхэн 100 жилийн баяр наадмын бүтээн байгуулалтаараа харуулж байгаа юм.