Мөнххаан сум түүхэн 100 жилийн ойн баяр наадамдаа зориулан олон томоохон бүтээн байгуулалтыг хийсээр байна. Үүний нэг нь наадамчин олондоо зориулан барьж байгаа Мөнххаан сумын наадмын талбай юм. Наадмын талбайн ажлыг ОНХС-ийн төсвөөр 297 сая төгрөгөөр “Ёст бэйс” ХХК гүйцэтгэж байна. Барилгын явц 95 хувьтай явагдаж байна.
Наадмын талбайн бүтцийн хувьд:
Талбайн хэмжээ 80х60 харьцаатай.
Төв асар: Урт нь 24MK Өргөн нь 8метрийн урттай Зүүн асар: 18х6 харьцаатай. Баруун асар: 18х6 харьцаатай Худалдааны 4 асартай тус асар нь 8х5 харьцаатай аж.
Тус наадмын талбайн ажил зүүн болон баруун асар, төв асрын дээврийн ажлыг энэ сарын 6,7 өдрүүдэд дуусгаж үлдсэн талбайн хэсгийн будаж цэвэрлэн Сүхбаатар аймгийн баяр наадмын өмнө хүлээлгэн өгнө гэлээ.
Сэтгэгдлүүд
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл юу вэ?
+1
9
+1
+1
4
+1
1
+1
+1
+1