Сүхбаатар аймгийн 81 жилийн баяр наадмын онцлох нэг үйл ажиллагаа бол “Нэг уут Хог -Нэг сугалаа” аян байлаа.Аймгийн Хот тохижуулахын газраас 2 дахь жилдээ энэхүү аяныг амжилттай зохион байгууллаа. Тус арга хэмжээнд нийт 1500 ширхэг сугалааг сугалаа бүр хонжвортойгоор зохион байгуулсан ба Хүүхэд бүрд нэг удаагийн бээлий өгч нойтон Салфетикаар арчуулан ариутгалын бодисоор ариутган халдвар хамгааллын дэглэмийг маш сайн сахиж ажилласан байна.Сугалаанд бамбарууш скүүтер, бэлэн мөнгө, цахилгаан бараа, хийлдэг гудас, бөмбөг гэх мэт олон төрлийн тоглоомын азтаныг тодрууллаа.
Баяр наадмын өдрүүдэд нийт 20 гаруй тонн хогийг хогийн нэгдсэн цэгт хүргэж ажиллажээ. Энэхүү аяны үр дүнд наадмын талбайн хог хаягдал багасахын зэрэгцээ үйлчилгээний ажилтны ажил ч багагүй багасаж байгаа нь ойлгомжтой байна . Уг аяны хүрээнд Сүхбаатарчууд хоггүй цэвэр сайхан наадлаа. Цаашид ч энэхүү үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн зохион байгуулна гэдгээ Хот тохижилтын хамт олон хэлж байлаа.