Энэ сарын 17,18,19-ны өдрүүдэд Мөнххаан сумын түүхэн 100 жилийн ойн баяр тохиож байна. Иймд түүхэн 100 жилдээ хийсэн томоохон бүтээн байгуулалтын 1 нь тус сумын эрүүл мэндийн төв юм. Тус эрүүл мэндийн төв нь 2 тэрбум 600 сая төгрөгийн өртөгтэйгөөр ‘’Хөх хайрхан тэрд” ХХК-ны’’гүйцэтгэлтэйгээр ашиглалтад орсон байна. Тус эмнэлгийн нь 17 ортой 60 гаруй өрөөтэй орчин үеийн стандартад нийцсэн эрүүл мэндийн төв аж. Мөн шинэ эмнэлгийн тохижилтын ажилдаа орчин үеийн тоног төхөөрөмжөөр тохижуулах, багаж тоног төхөөрөмжөө нэмэгдүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Мөн нарын мэргэжлийн эмч сувилагчтай болох ажлуудыг 2 жилийн өмнөөс бэлдэн ажилсан бөгөөд байна. 2022 оноос эхлэн сум орон нутагтаа эмэгтэйчүүдийн нарийн мэргэжлийн эмчийг бэлдэн сургаж цаашлаад 2023-2024 оноос хүүхдийн эмч оношилгооны эмч нарыг сургахаар төлөвлөн ажиллаж байна
Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын эрүүл мэндийн төв нийт 30 ажилчинтай бөгөөд их эмч 5 бага эмч 10 сувилагч ,дунд мэргэжилтэн, бусад, ажилчинтай нийгмийн эрүүл мэнд болон эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг ард иргэддээ үзүүлдэг аж. Тус эмнэлэг 1 жилийн хугацаанд 400-500 хүнийг хэвтүүлэн эмчилдэг байна. Мөн тус эмнэлгийн яаралтай тусламжийн дуудлага нь жилд дунджаас 1000 гаруй дуудлага ирдгээс үүний 300 орчим нь алсын зайн дуудлага байдаг аж. Мөн Мөнххаан сумын эрүүл мэндийн төв нь сүүлийн 30 жилийн хугацаанд эхийн эндэгдэлгүй ажиллаж мөн сүүлийн 4 жилийн хугацаанд 0-5 насны хүүхдийн эндэгдэл гаргалгүй ажилсан байна