Баруун-Урт хот доторх хатуу хучилттай авто замын эвдрэл ихэссэнтэй холбоотойгоор тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнд зарим талаар хүндрэл үүсэж байгааг жолооч болон зорчигчид удаа дараа хэлдэг. Тодруулбал аймгийн төвийн зарим хэсгийн авто замууд хагарсан, нүх ихтэй болсны улмаас тухайн замаар зорчдог жолооч болон явган зорчигчдын аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн эд ангид сөргөөр нөлөөлж буйг иргэд хэлж байна. Энэ талаар бид аймгийн ЗДТГ-ын ХОХБХ-ийн мэргэжилтэн Гэрэлт-Одоос тодрууллаа
Аймгийн ЗДТГ-ын ХОХБХ-ийн мэргэжилтэн М.ГЭРЭЛТ-ОД
Энэ онд аймгийн 1 болон 2 дугаар тойргийн хатуу хучилттай авто замын эвдрэлттэй хэсгүүдэд засварын ажил хийгдэхээр төлөвлөжээ. 2023 оны 3 дугаар сард сонгон шалгаруулах тендер зарласан боловч гүйцэтгэгч компани шалгараагүй тул дахин тендер зарласан ч мөн л гүйцэтгэгч компани шалгараагүй учир хуулийн дагуу шууд гэрээ байгуулах хүсэлтээр өнгөрсөн 7-р сард гүйцэтгэгч компанитай гэрээ байгуулсан.Одоогийн байдлаар засварын ажил хараахан эхлээгүй байгаа ч энэхүү хатуу хучилттай авто замын засварын ажлыг энэ сард багтаан засварын ажлыг дуусгахаар төлөвлөжээ