Өсвөр үе, залуучууд, иргэд, олон нийтэд сайн дурын ажлын давуу талыг ойлгуулах, сайн үйлсэд уриалах, малчин айл өрхүүдийн намрын ажилд туслах зорилгоор “ШИНЭ ЦАГИЙН ИЛГЭЭЛТИЙН ЭЗЭД” сайн дурын ажлыг аймгийн ГБХЗХГ-ын дэргэдэх Залуучуудын Хөгжлийн төв зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагаа Баруун-Урт сумын Засаг даргын тамгын газрын 8-р багийн ажлын алба, сайн дурын ажилтан хүүхэд, залуучуудтай хамтран оролцсон байна. Баруун-Урт сумын Ерөнхий боловсролын 4 сургуулийн 10-12 дугаар ангийн 15 хүүхэд хоёр өдрийн турш Баруун-Урт сумын 8-р багийн иргэн Баянмөнх, Болд нарын хотонд очиж, малчдын ажилд тусалсан байна. Хүүхдүүдийг ГБХЗХГ-ын дэргэдэх ЗХТ-ийн ахлах мэргэжилтэн А.Магадцэцэг хариуцан ажиллажээ
Хөдөөгийн ажил өглөөнөөс орой хүртэл үргэлжилдэг. Ялангуяа хавар, намрын улиралд илүү ачаалалтай байдаг. Хаврын улиралд мал төллөх, ямаа самнах ажлууд ундардаг бол намрын улиралд хадлан хадахаас эхлээд өвөлжилтийн бэлтгэлээ хангах тулд цаг наргүй ажил ундардаг. Яг ийм үед сайн дурын ажлыг зохиох нь малчдад дэм болохоос гадна хүүхдүүдэд ажил сурах боломж олгож байгаагаараа давуу талтай