Суран эдлэл хийгээд 10 гаруй жилийн нүүрийг үзэж байгаа энэ хүнийг Ч.Дамдинсүрэн гэдэг хувиараа хөдөлмөр эрхэлдэг нэгэн юм. Бага балчир наснаасаа аавыгаа дагаж, суран эдлэлийг хийх арга зүйд суралцаж, гарын эв дүйтэй болсон. Түүний суран эдлэлийг мэдэхгүй хүн ховор, бүх сумдын уяачид захиалга өгч байнгын үйлчлүүлэгч ч тасардаггүй гэнэ. Дарьганга сумын малчны дэлгүүрт түүний гар урлал худалдаалагддаг аж. Тэрээр суран эдлэлээрээ сард 300-700 мянган төгрөгөөр өрхийн орлогоо нэмэгдүүлдэг байна. Жилийн дөрвөн улирлын турш тасралтгүй сураа элддэг ажээ. Нэг үхрийн ширнээс 20-25 метр сур гаргаж авдаг ба түүнээс 2 суран эдлэлийн багц хийдэг байна. Нэг багцад хоёр чөдөр, хэрээ,ногт,хазаар,дарлага олом,ташуур багтдаг байна
Ч.ДАМДИНСҮРЭН ХУВИАРАА БИЗНЕС ЭРХЛЭГЧ
Хувиараа хөдөлмөр эрхэлж хөлсөө дуслуулж байгаа иргэд сайхан санагддаг би тийм хүмүүст дуртай. Би гэртээ зүгээр сууж чаддаггүй өглөөнөөс орой хүртэл сураа элдээд сурынхаа үнэрийг үнэртэхээр тийм тайван, амгалан мэдрэмжийг аваад сэтгэл уужирчихдаг хэмээн тэр инээмсэглэн хэлж байлаа