“Бизнес эрхэлье” хөтөлбөрт сургалт нь бизнес эрхлэх сонирхолтой хүмүүс, бизнес эрхлэгчид болон үйл ажиллагаагаа сайжруулахыг сонирхогчдыг богино хугацаанд, хямд зардлаар бизнес удирдах шинэлэг арга барилд олон улсын жишигт хүрсэн түвшинд сургахад чиглэсэн хөтөлбөрт сургалт аж.Энэхүү сургалтад хамрагдсан залуусаас “Стар апп” сургалтад оролцуулж шилдэг гарааны бизнес эрхлэгчдийг шалгаруулж 10 сая хүртэлх төгрөгийн буцалтгүй тэтгэлэг олгох ажээ
Улсын хэмжээнд шинэ технологи, инновац шингээсэн гарааны бизнес эрхэлж буй залуучуудад гарааны санхүүжилт олгох, мэргэжлийн монтёрууд, бизнес эрхлэгчдээс зөвлөгөө авч бизнесээ илүү боловсронгуй болгох боломжийг бүрдүүлж, дараагийн шатны санхүүжилтийг олгох, бизнес санааг нь улсын хэмжээнд сурталчлан таниулах, цаашлаад олон улсын тэмцээнд шилдэг багаа оролцуулах зорилготой тус сургалтыг зохион байгуулж байгаа юм